728 x 90

Хуучин байшин нурж монгол хоёр залуу дарагджээ

Сөүл хотноо үйлдвэрийн ноцтой осол гарлаа. Өнөө өглөө Монголын цагаар 09.00 цагийн үед хуучин барилга буулгаж байхад гэнэт нуралт үүсжээ. Барилга дээр ажиллаж байсан хоёр монгол залуу экскаваторын хамт дарагдаж осолдсон гэх муу мэдээ ирлээ.

Хэрэг болсон газар байсан иргэд "Гэнэт л нурсан байна. Юу болоод байгааг сайн харж, ойлгож амжаагүй. Хүн орилох сонсогдсон учир яаралтай цагдаа, онцгой байдлынханд хэлсэн" гэв. Барилга дээр ажиллаж байсан н.Жаргалсайханд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн гэх мэдээлэл байна. Харин осолдсон нөгөө залууг аврах ажиллагааг шуурхайлж эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байна гэх мэдээлэл ирлээ. Аврах ажиллагаатай зэрэгцээд мөрдөн шалгах ажил эхэлсэн юм өайна. Бид дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно.

Шинэ мэдээ