728 x 90

Монгол Улсын Ерөнхийлөгчийн орчуулагч Владивосток хотноо хөгөө чирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн орчуулагч Владивосток хотноо ”онигоо” боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Монгол, Оросын бизнес форумын нээлтийн үйл ажиллагаанд оролцож үг хэлсэн.
Гэвч түүний хэлсэн үгийг манай улсын гадаад хэргийн яамнаас томилсон орчуулагч "орчуулж чадсангүй". Орчуулагч ээрч муурч, гацаж, түгдэрсээр байтал Ерөнхийлөгч Х. Баттулга үгээ хэлж дуусчээ. Мэдээж энэ хэлсэн үгийг ОХУ-ын телевизүүд, сайтууд шууд дамжуулсан. Оросын иргэд, үзэгчдийн дунд "онигоо" болжээ. ОХУ-ын иргэд, сайтууд энэ орчуулж байгаа хэсгийг сошиал сүлжээнд байршуулан шоолж, баяссан байлаа. Энэ талаар манай улсын жиргээчид, фейсбүүкчид ч яаж дутах вэ? шүүмжлээд, Ц.Мөнх-Оргил сайдыг огцор гэж хүртэл бухимдаад амжлаа.

Чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, ОХУ-ын талаас ОХУ-ын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч И.Левитин, тус улсын Байгалийн нөөц, экологийн сайд С.Донской, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.Азизов, Оросын төмөр замууд хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхийлөгч О.Белозёров нарын албаны хүмүүс болон хоёр улсын 150 гаруй бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцсон байна.

Орчуулах үеийн бичлэг үзэх: https://www.youtube.com/watch?v=xDM0wMYAqaM 

Шинэ мэдээ