728 x 90

Хар салхи Барбуда арлыг сүйрүүллээ

Хар салхи Барбуда арлыг сүйрүүллээ

Атлантын далайд урьд нь үзэгдэж байгаагүй хүчтэй хар салхи үүссэнийг Ирма гэж нэрлэсэн.  Хар салхи нь өдөр өдрөөр АНУ-ын зүүн эрэгт ойртож байгаа бөгөөд энэ долоо хоногийн сүүлээр Флоридад хүрнэ гэж таамаглаж байгаа юм.

Тэгвэл өчигдөр Ирма хар салхи Карибын тэнгисийн бяцхан арал Барбудаг дайрч, үлэмж хэмжээний хохирол учруулжээ. Гамшгийн үеэр хэсэг хугацаанд 1,600 орчим хүн амтай тус арал холбоо харилцаагүй болж, гадаад ертөнцөөс таслагдсан байна. Хар салхи Барбудагийн оршин суугчдын байр сууцны 90 хувийг сүйрүүлж, үндсэндээ балгас болгожээ. Мөн гамшигт амиа алдсан хүний тоо одоогоор тодорхойгүй байна.

Ирма салхи өнгөрсний дараа Антигуа ба Барбуда улсын ерөнхий сайд Гэстон Браун нисдэг тэргээр арлын дээгүүр нисч, нөхцөл байдалтай танилцсан байна.

“Арлынханд нөөц холбоо, хиймэл дагуулын утас байсан ч бүгд эвдэрсэн. Тэдэнтэй харилцах ямар ч боломжгүй байлаа” гэсэн ерөнхий сайд хар салхийг өнгөртөл Барбудагийн зэргэлдээх аралд хоргодож байсан юм.

Арлын бүх байр сууцнууд сүйрсэн бөгөөд дэд бүтцийг сэргээхэд $150 саяас багагүй мөнгө зарцуулах шаардлагатай гэнэ. Браун “Барбуда шууд утгаараа балгас боллоо. Сэргээн босгоход олон жил шаардагдана” хэмээн харууссан байна.

 

Шинэ мэдээ