728 x 90

Ж.Эрдэнбатын Засгийн газар огцорлоо

Ж.Эрдэнбатын Засгийн газар огцорлоо

Засгийн газрыг огцруулах тогтоолын төслийг наймдугаар сарын 23-ны өдөр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан тэргүүтэй МАН-ын 30 гишүүн өргөн барьсан. Ийнхүү тэд "үр дүнд" хүрлээ. 

2012 оны сонгуулийн үр дүнд УИХ-д олонх болсон Ардчилсан нам яг өмнөх дөрвөн жилд энэ үйлдлийг харуулж байсан. Ингэхдээ ч өөрсдийн байгуулсан Засгийн газраа өөрсдөө унагаж байсан. Тиймээс ч 2016 онд сонгогчид Засгийн газар тогтвортой байх, эрх мэдлийн төлөө тэмцэлдэхгүй байх гэж МАН-д итгэл хүлээлгэж, олонх 65 болсон.

Гэвч 65 олонхийн давуу талаа хадгалж, эв нэгдэлтэй байж чадсангүй.

Өчигдрийн УИХ-ын ээлжит бус чуулганд 73 гишүүн орлцож, санал хураалтад кноп дарсан. Тэдний 42 нь "Засгийн газрыг огцруулах" кнопынг дарж, 31 нь огцруулахгүй гэж дарлаа.  Ийнхүү Засаг огцорч, Хуулийн дагуу дараагийн Засгийн газрыг 30 хоногийн хугацаанд бүрдүүлэх учиртай. Харин энэ хугацаанд одоогийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ үүрэг гүйцэтгэнэ.

Шинэ мэдээ