728 x 90

Дэлхийн хамгийн өндөр барилгын өндөр НЭГ КИЛОМЕТР байна

Дэлхийн хамгийн өндөр барилгын өндөр НЭГ КИЛОМЕТР байна

Дэлхийн хамгийн өндөр цамхаг алдрыг хүртэх дараагийн барилга яг одоо цөлийн дунд сүндэрлэж байна. Саудын Арабт баригдаж буй Жедда цамхаг 2020 онд ашиглалтад орохдоо 1000 метрийн өндөр болох бөгөөд одоогийн Бурж Халифа хажууд нь намхан харагдах аж.

Барилгын бүтээн байгуулалтын зардал нийт 1,4 тэрбум ам. доллартой тэнцэх юм. Жедда эдийн засгийн бүс хотын титэм болон гялалзах энэ цамхаг нийт 5,3 сая шоо дөрвөлжин метр талбайтай байх бөгөөд орон сууц, зочид буудал, оффис, жуулчдад зориулсан үзвэр, үйлчилгээний газрууд гээд бүх зүйлийг багтаах аж.

Гэвч төслийн ажил тийм ч дардан байсангүй. 2013 оноос хойш хэд хэдэн удаа саатсан төдийгүй 2017 оны арван нэгдүгээр сард төслийн хамгийн том хөрөнгө оруулагч, оролцогчид болох Саудын Арабын хунтайж Аль Валеед бин Талал, Бин Ладен барилгын/Осама бин Ладены эцгийн үүсгэн байгуулсан барилгын компани/ компанийн ерөнхийлөгч Бакр Бин Ладен нар авлигын цэвэрлэгээнд өртсөн юм.

Гэсэн хэдий ч төслийн хөгжүүлэгч Жедда Эдийн засгийн компани бүтээн байгуулалт цагтаа дуусаж, цамхаг 2020 ондоо ашиглалтад орно гэжээ.

Шинэ мэдээ