728 x 90

Хойд Солонгосын охидын хамтлагийн ахлагч олны анхаарлыг татав

Хойд Солонгосын охидын хамтлагийн ахлагч олны анхаарлыг татав

Хойд Солонгосын охидын хамтлагийн ахлагч Өмнөд Солонгосынхны анхаарлын төвд байлаа.  Ким Жон Уны байгуулсан хамтлагийн ахлагч Хён Сон Вол өчигдөр Пёнчаны Олимпийн наадмын үеэр болох урлагийн тоглолтын байгууламжуудтай урьдчилан танилцах, шалгахаар Өмнөдөд иржээ.

Өмнөд Солонгосын хэвлэл мэдээлэл, камерны дуран бүгд түүнийг чиглэж байлаа. 40 орчим настай гэгддэг Хён Хойд Солонгосын хамгийн том одуудын нэг юм. Тэрээр 2000-аад оны үед урлагийн тайзнаа гялалзаж байсан гэдэг. 

Одоо тэр Хойд Солонгосын эрх баригч Хөдөлмөрчдийн Намын төв хорооны гишүүн, нөлөөтэй улс төрч болжээ. Хён Сон Волыг Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны найз бүсгүй байсан гэх цуу яриа байдаг. Мөн 2013 онд порно дүрс бичлэгт оролцсон хэргээр бусад урлагийнхны хамт цаазлуулсан гэх мэдээлэл тарж байв.

Хён одоо Хойд Солонгосын 10 гишүүнтэй охидын хамтлаг Моранбонгийн ахлагч юм. Тус хамтлаг өрнөдийн хэв маягийг эх оронч үзэлтэй хослуулан үзүүлдэг. Хойд Солонгост тун ховорт тооцогддог бага зэрэг задгай хувцаслалт нь гадаад ертөнцийг гайхуулдаг.

Өмнөдийн хэвлэлүүд түүний өмссөн гутал, хувцасыг нарийн шинжиж, тансаг чамин хэв маягаар нь АНУ-ын тэргүүн хатагтайтай зүйрлэн бичжээ. Бямба гарагт Олон Улсын Олимпийн Хороо хоёр Солонгосын хамтарсан хоккейн баг, нээлтийн арга хэмжээнд нэг тугийн дор жагсах төлөвлөгөөг дэмжсэн шийдвэр гаргасан юм.

Моранбонг хамтлагаас гадна Хойд Солонгосын урлагийн томоохон баг, хөгжөөн дэмжигчид ирэх сард болох Пёнчаны Өвлийн Олимпийн наадамд оролцох гэж байна.

Шинэ мэдээ