728 x 90

”Пёнчан-2018” өвлийн олимпод АНУ, Канадаас хамгийн олон тамирчин оролцоно

”Пёнчан-2018” өвлийн олимпод АНУ, Канадаас хамгийн олон тамирчин оролцоно

2018 оны өвлийн олимпын наадамд 92 орны 2,925 тамирчин оролцохоор болж аль аль үзүүлэлтээрээ дээд амжилт тогтоож байна. Өмнөх 2014 оны наадамд 88 орны 2,858 тамирчин оролцож байсан юм. Малайз, Сингапур, Эквадор, Эритреи, Нигери ба Косово Улсын баг олимпод анх удаа оролцох ажээ. Хамгийн олон хүнтэй тамирчинтай багийн тоонд АНУ-242, Канад-226, БНСУ-аас 144 тамирчин тооцогдлоо. 

Эдгээр орны тамирчид наадмын 15 төрөлд хүчээ сорьж, 102 иж бүрэн медаль гардуулна. Энэ удаагийн өвлийн олимпоос эхлэн зургаан төрөл, зайн уралдаан шинээр нэмэгдсэн юм. Үүнд, сноубордын биг-айр эмэгтэй, эрэгтэй төрөл, тэшүүрийн масс-старт эмэгтэй, эрэгтэй зай, мөн кёрлингийн холимог хосын төрөл, уулын цанын багийн төрөл шинээр оржээ. Харин хоёр төрөл олимпын наадмын хөтөлбөрөөс хасагдсан нь сноубордын эрэгтэй, эмэгтэй параллель слаломын төрөл юм.

Шинэ мэдээ