728 x 90

Олимпийн аварга Алина Загитова бэлгэнд авсан машинаа эцэг эхдээ өгнө гэв

Олимпийн аварга Алина Загитова бэлгэнд авсан машинаа эцэг эхдээ өгнө гэв

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Пёнчаны өвлийн олимпийн наадамд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчиддаа машин бэлэглэсэн.  Тэрбээр алтан медаль хүртсэн тамирчдад BMW X6, мөнгөн медалийн эздэд BMW X5, хүрэл медал авсан тамирчдад BMW X4 маркийн машинаар тус бүр шагнасан юм. Тэгвэл BMW X6 автомашины эзэн болсон Пёнчаны өвлийн олимпийн наадмын уран гулгалтын олимпийн аварга, 15 настай тамирчин Алина Загитова бэлгэнд авсан машинаа эцэг эхдээ өгнө хэмээжээ. Тэрбээр “Бэлгэнд авсан машиныг аав, ээж хоёр барина. Би жолооны дүрмээ судлах болно. Би илүү өндөрлөгт хүрэхийг зорьж байгаа. Дэлхийн аваргын тэмцээнүүд болно. Хоёр дахь удаагаа олимпийн аварга болж болно шүү дээ. Энэ ялалтыг байгуулахад ихээхэн хувь нэмэр оруулсан эцэг эх болон дасгалжуулагч нартаа талархаж байна” гэжээ.

 

Шинэ мэдээ