728 x 90

Нара: Би 2020 оны сонгуульд дахин нэр дэвшинэ

Дуучин Нара өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшсэн нь олон хүний дургүйцлийг төрүүлж, хэл амны бай болж байв.

Дуучин Нара өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшсэн нь олон хүний дургүйцлийг төрүүлж, хэл амны бай болж байв. Тэрбээр энэ талаараа "УИХ-д нэр дэвшсэн маань гэнэтийн шийдвэр байгаагүй. Олон ч бэрхшээлтэй тулгарлаа. Энэ нь цаашдын минь амьдралд туршлага болсон" хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Тэгвэл хувийн бизнесийг эхлүүлээд чамгүй амжилттай яваа дуучин бүсгүй зорилгоосоо ухралгүй 2020 оны УИХ-ын сонгуульд дахин өрсөлдөнө хэмээжээ. Түүний  одоо эрхэлж буй бизнес нь ирэх сонгуульд амжилттай оролцох эхлэл гэдгийг онцлон дурдсан байна. Нара өнгөрсөн сонгуулиар өдөр тутмын зардлаас гадна 50 сая төгрөгийг хувиасаа зарцуулжээ.  

Шинэ мэдээ