728 x 90

”Coca-Cola” компани алкохолийн агууламжтэй ундаа үйлдвэрлэнэ

 126 жилийн түүхтэй алдарт Coca-Cola компани түүхэндээ анх удаа алкохолийн агууламжтэй ундаа үйлдвэрлэхээр ажиллаж байна. 

 Тодруулбал, Япон улсад худалдаанд гаргах Chu-Hi ундаа нь уламжлалт будааны архийг нүүрсхүчлээр баяжуулсан устай хольж, нимбэгийн амт нэмсэн бөгөөд энэхүү ундаа нь зөвхөн Японы зах зээлд зориулсан учраас өөр бусад оронд худалдаанд гарахгүй аж. Энэ талаар Японы Coca-Cola компанийн Ерөнхийлөгч Йорг Гардуно “Бид өмнө нь алкохолийн агууламж багатай ундаа үйлдвэрлэж байсангүй. Харин энэ удаад бидний үйлдвэрлэдэг цөм бүтээгдэхүүнээс гадна өөр ямар төрлийн бүтээгдэхүүн байж болохыг туршиж үзэх юм” хэмээжээ. 

Шинэ мэдээ