728 x 90

Сар шинээр бэлэн мөнгө, бэлгийн картыг сонгоцгооё

Ард түмэндээ зөв бэлэг өгч сурцгаая.

Монгол түмний өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг Сар шинийн баяр хаяанд иржээ. Айл өрхүүд шинэ сардаа бэлтгэж бэлтгэлээ базааж банш буузаа чимхэж, гарын бэлгийн ажилдаа гарсан харагдана.

Хэдий эдийн засгийн хямралтай, амьдралын боломж тааруу байгаа ч ахас дээдсээ хүндэтгэн дээдлэх, ураг төрлийн хэлхээ холбоогоо бататган гагнах ариун уламжлал дээр суурилсан төрт ёсны уламжлалт баярыг монголчууд ёстой л “хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж” өргөн дэлгэр тэмдэглэдэг.

Харамсалтай нь сүүлийн жилүүдэд цагаан сарын бэлгэнд элдэв янзын хэрэгтэй хэрэггүй шампунь, оймс, чихэр шоколад зэрэг хятадын чанар муутай бараа өгдөг болоод байгаа. Тэр жишгээр  энэ жил ч мөн ялгаагүй зах худалдааны төвийн лангуун дээр дандаа урд хөршөөс орж ирсэн оймс, тирко тэргүүтэй 1000-10000 төгрөгийн үнэтэй бараанууд харагдаж байгаа нь нууц биш.

 

-ӨНӨӨ ЖИЛИЙН ХАМГИЙН СОДОН БЭЛГЭЭР СОД КАРТ НЭРЛЭГДЭЖ БАЙНА-

Уг нь хятадын "хог" гэгддэг хэнд хэрэггүй зүйлсийг өгч байснаас бэлэн мөнгө эсвэл бэлгийн карт гэх мэт хэрэгцээт зүйлсийг нь өгвөл өгч байгаа хүндээ амар, авч байгаа хүндээ хэрэгцээтэй бэлэг байж чадах юм.  Энэ нь харагдах талаасаа ч тэр, хэрэгцээ талаасаа ч тэр хамгийн сонгодог бэлэг болох нь мэдээж.

Тухайлбал, Том жижиг, илүү дутуу гоёл чимэглэл, чихэр шоколад гэхээс илүүтэйгээр үүрэн холбооны операторуудын жил бүр худалдаанд гаргадаг бэлгийн картууд хэн бүхний сэтгэлд нийцэх сонгодог бэлэг болсоор ирсэн. 

Энэ жил ч мөн адил маш олон төрлийн бэлгийн картууд худалдаанд гарчээ. Тэдний нэг нь Сод монгол группийн бэлгийн карт юм. Тухайн ирсэн зочны дуртай дургүйг мэдэхгүй, хэрэглэх үгүйг нь ч мэдэхгүй, магадгүй таны өгсөн бэлэг буцаад тан дээр ирэхийг үгүйсгэх аргагүй бидэн шиг ард түмэнд өгч байгаа нь нүүр бардам, авч байгаа нь сэтгэл ханамжтай байхын тулд Сар шинийн бэлгэнд бэлгийн картыг сонгох нь зүйтэй болов уу.

Тус карт нь газар дээр нь 50 төгрөг хямдруулдаг эсвэл үнийн дүнгийнхээ 3 хувийг картандаа буцааж авах боломжтой ба хуримтлуулсан 3 хувиа дараагийн худалдан авалтандаа ашиглах боломжтой гээд олон давуу талтай учраас таны зочдын сэтгэлд нийцэх төгс бэлгийн сонголт болж чадах юм байна. Мөн SodCard апп-аа татаж аваад картаа холбоод бонус оноогоо хянах, сод карт ашигладаг найзруугаа шилжүүлэг хийх боломжтой олон төрлийн зүйлийг өөртөө шингээсэн сонголтоор дүүрэн учраас эрэлт ихтэй байгаа юм байна.

Сод картын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Мөн зөвхөн бэлгийн карт гэлтгүй бэлэн мөнгө ч бэлэглэж болох юм. Шуудхан хэлэхэд эдийн засгийн хямралтай ч байсан, хямралгүй ч байсан ялгаагүй Сар шинийн баярын хамгийн тохиромжтой бэлэг бол бэлгийн картнаас гадна "мөнгө" гэдгийг хэлье.

Ингэснээр цагаан сараар гадагш гарч байгаа мөнгөний урсгалыг бага ч болов багасгах боломжтой юм. 

Хамгийн сүүлд Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар, Сар шинийн баяр Цагаан сард зориулж дунджаар 357 тэрбум төгрөгийг гадагш гаргаж байна тооцоо гарсан.

Тодруулбал, Манай улсын нийт өрхийн 64 гаруй хувь нь өргөн дэлгэр тэмдэглэдэг байна. Тодруулбал, 30 хүртэлх насны өрхийн тэргүүнтэй айлуудын 25 гаруй хувь нь, 30-39 насныхны 45 хувь, 40-49 насныхны 65 хувь, 50-59 насныхны 85 хувь, 60-аас дээш насныхны 95 хувь нь өргөн дэлгэр тэмдэглэдэг гэсэн дүн гарчээ. Дээрх тоогоор цагаан сарын баярыг 572.6 мянган өрх өргөн тэмдэглэж, нэг өрх идээ ундаа, гарын бэлэгт зориулж 1.5 сая төгрөгийн зардал гаргадаг байна. Үүгээр тооцвол, улсын хэмжээнд Цагаан сарын баяраар айл өрхүүд нийтдээ 845.2 тэрбум төгрөг зарцуулдаг байна. Харин бэлгийн 80  орчим хувийг импортын бүтээгдэхүүн зочиндоо бэлэглэж байгаа нь Монгол Улс Цагаан сарын баярт зориулж дунджаар 357.3 тэрбум төгрөг гадагш гаргаж буй аж.

Жижиг улсын маань эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулахуйц хэмжээний мөнгө эргэлддэг энэ баяраар монгол хүн бүрийн халааснаас гарч буй энэ их мөнгөний урсгалыг эх орондоо үлдээж чадвал манай эдийн засагт багагүй тустай. 

Өөрөөр хэлбэл, айл бүр буузаа орос биш, монгол гурилаар хийж, баярын ширээн дээр тавих идээ ундаа, чихэр, үрлээс эхлээд хэрэглэх амны цаас, гийчдэдээ барих бэлэг сэлтээ дотооддоо үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын бүтээгдэхүүнээс сонгож чадвал манайд л хэрэгтэй гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. 

Шинэ мэдээ