728 x 90

Дэлхийн хүн амын хагасыг тэжээх хөрөнгийг 26 хүн эзэмшиж байна

Швейцарийн Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулган дээр дэлгэгдсэн өнгөрсөн жилийн 106 хуудас бүхий тайлангаас дэлхий дээр баян ядуугийн ялгаа хэтэрхий их болсныг харж болохоор байгааг ”Oxfam” судалгаандаа онцолжээ.

Дэлхийн тэрбумтнуудын хөрөнгө өдөрт 2,5 тэрбумаар өсөж байхад, ядуу хоосон хүмүүсийн тоо ч мөн улам нэмэгдсээр байгаа тухай ядууралтай тэмцэх ОУ-ын “Oxfam” байгууллагын судалгаанд дурджээ. Өдгөө дэлхий дээр нийт 2,208 тэрбумтан байгаа бөгөөд тэдний нийт орлого өмнө нь хэзээ ч байгаагүйгээр өсөлттэй байгаа аж.Швейцарийн Давос хотноо болох Дэлхийн эдийн засгийн чуулган дээр дэлгэх өнгөрсөн жилийн 106 хуудас бүхий тайлангаас  дэлхий дээр баян ядуугийн ялгаа хэтэрхий их болсныг харж болохыг "Oxfam" судалгаандаа онцолжээ.Өнгөрсөн 2018 оны байдлаар дэлхийн хамгийн баян 26 тэрбумтны нийт хөрөнгө дэлхийн хүн амын тэн хагас буюу 3,8 тэрбум хүнийг тэжээж хүрэлцэхүйц хэмжээнд хүрсэн байна. Тэдний ихэнх нь Амазон компанийн ерөнхий захирал Жефф Безүс, Фэйсбүүкийг үүсгэн байгуулагч Марк Зукерберг, Микрософт корпорацийн ерөнхийлөгч Билл Гэйтс тэргүүтэй Америкчууд байгаа юм.

Шинэ мэдээ