728 x 90

Эрхийг нь түдгэлзүүлсэн хоёр шүүгчийг цагдан хорьжээ

Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч Э.Халиунбаяр нарыг цагдан хорив

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын захирамжаар бүрэн эрхийг түдгэлзүүлсэн хоёр шүүгчийг дөнгөж сая хорих 461-р ангид таслан сэргийлж цагдан хорилоо гэх мэдээлэл зарим хэвлэлээр гарав. Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч Э.Халиунбаяр нарыг хорьсон гэсэн байв.

Энэ талаар бид шүүхийн байгууллагын эх сурвалжаас тодруулахад "Эдгээр шүүгчийг цагдан хорих саналыг прокуророос Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн. Үүний дагуу шүүх хурлаар цагдан хорих саналыг хангаж, 30 хоногоор цагдан хорих шийдвэр гаргасан байна. " гэв.

Шинэ мэдээ