728 x 90

“Торгоны зам”-ын цуваа тун удахгүй Монголд

Манайхан олимп, дэлхийн аваргаас бусад үед хөлбөмбөг, сагсанбөмбөгөөс зарим төрлийн спортын тэмцээн уралдааныг хайхрахгүй өнгөрөх нь бий. Тун удахгүй “Торгоны зам” хэмээх олон улсын автомашин, мотоциклийн холын зайн ралли эхлэх гэж байна. Энэхүү уралдаан нь улс дамнан зохион байгуулагддагаараа онцлогтой. Тэгвэл өнөө жил манай улсаар дамжин өнгөрөх завшаан тохиогоод байна.

“Торгоны зам” автомашин, мотоциклийн холын зайн ралли нь ОХУ, Казахстан, Туркменистан гурван улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2009 онд анх зохион байгуулагдсан. Ралли нь Евро азид зохион байгууулагддаг тул Ази Европын худалдааг холбосон Silkway буюу “Торгоны зам” хэмээн нэрлэсэн байдаг. 2009 оноос хойш 2013 оныг хүртэл хугацаанд жил бүрийн уралдаанд 30 гаруй орны 1000 орчим тамирчин тогтмол оролцож иржээ.

Харин 2016 оноос эхлэн раллигийн маршрутад өөрчлөлт орж, ОХУ-Казахстан-БНХАУ-ын газар нутгийг дамжин зохиогдох болжээ. Ингэснээр тэмцээний цар хүрээ нэмэгдэж, “Торгоны зам” автомашин, мотоциклийн холын зайн ралли нь улс дамнасан раллинуудын дунд нэр хүндтэй уралдаанд зүй ёсоор тооцогдох болжээ.

Энэ жил дахин шинэ нутгаар буюу Зүүн Сибир, Оросын тайга, Монголын тал, говийг дайран өнгөрөхөөр маршрутад өөрчлөлт оруулсан байна. Уралдааны бүс нутгийг ийнхүү өөрчилснөөр тамирчид уур амьсгалын таван өөр бүсээр дайран өнгөрөх бөгөөд Монгол нутгийн элсэн манхан хийгээд, хайрга, чулуутай замын сорилт тамирчдын ур чадварыг шалгана хэмээн тооцоолжээ.

Спортын дэд мастер С.Сайнбаяр “Бид шинэ тамирчид учраас ямартай ч замаа дуусгахыг зорьж байна. БНХАУ-ын Дуньхуанд маш хүнд хэцүү зам хүлээж байгаа болов уу гэж тооцоолж байна. Тэнд маш их элсэн манхантай. Гэхдээ бас уралдааны замын дөрөв таван өдөр нь эх орондоо өнгөрүүлэх тул болох байх аа л гэж бодож байна. Цаашид 2020 онд Дакарт оролцохыг эрмэлзэж байгаа” гэлээ.

Монгол Улсаар дамжин өнгөрөх хэсгийн раллиг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй. Улмаар эх орноо төлөөлөн автомашины төрөлд оролцогчдын мандатын 9800 евро, мотоциклийн төрөлд оролцогчдын 7900 еврогийн хураамжийн 50 хувийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас гаргажээ.

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд “Энэхүү ралли анх удаа Монгол Улсын нутгаар дөрөв хоногийн хугацаанд дайран өнгөрөх гэж байна. Цаашид Монгол Улсын төрөөс энэ уралдааны эрхийг авах зорилго тавьж байгаа. Энэ жил анх удаа манай улсаас 15 тамирчин буюу хамгийн олон тамирчин оролцож байна. Өмнө нь гурваас хэтэрдэггүй байсан. Энэ уралдаанд нийтдээ 43 орны 120-130 баг, тамирчин оролцох мэдүүлгээ өгсөн байна. Раллиаг сурвалжлахаар 150 орчим хэвлэл мэдээллийн хэрэгсэл ирж, 200 орчим улсад дамжуулдаг. Манай улсад долоодугаар сарын 9, 10, 11, 12-ны өдрүүдэд дамжин өнгөрөх тул Үндэсний их баяр наадмаа дэлхийн спортын хэвлэлийнхэнээр дамжуулан дэлхийд таниулах боломжтой гэж харж байна. Энэ бол албан бус дэлхийн аварга. Монгол Улс анх удаагаа дэлхийн аваргын хэмжээний машин, мотоциклийн уралдааныг хүлээн авч туршлага судлах гэж байгаа чухал арга хэмжээ юм” гэв.

Манай улсын тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо. Тэмцээн Эрхүү хотоос долоодугаар сарын 16-ны өдөр албан ёсоор эхэлж, долоодугаар сарын 9-ний өдөр Сэлэнгэ аймгийн нутаг Хиагт боомтоор Монгол Улсад нэвтрэх юм. Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад гэсэн маршрутаар явагдсаар энэ сарын 12-ны өдөр Баянбулаг боомтоод БНХАУ-руу нэвтрэх юм. Тус улсын Алашань, Жиаюгуан, Дуньхуан хотод тэмцээн үргэлжилж, өндөрлөнө.

Шинэ мэдээ