728 x 90

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй байгууллага хувь хүмүүсийг алдаршууллаа

Энэхүү арга хэмжээг 2016 онд Засгийн газрын 136 дугаар тогтоолоор байгуулагдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн санаачилгаар ХНХЯ, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар хамтран анх удаа зохион байгуулагдаж буй юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй байгууллага хувь хүмүүсийг алдаршууллаа

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих, хамгааллыг сайжруулах чиглэлээр салбар, орон нутагтаа манлайлан ажиллаж, амжилт гаргасан байгууллага, иргэдийг алдаршуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Энэхүү арга хэмжээг 2016 онд Засгийн газрын 136 дугаар тогтоолоор байгуулагдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн санаачилгаар ХНХЯ, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар хамтран анх удаа зохион байгуулагдаж буй юм. Уг арга хэмжээний гол зорилго нь сайн туршлагыг олон нийтэд түгээх, бусдад үлгэр дууриалал болгох томоохон ач холбогдолтой гэдгийг дурдах нь зүйтэй болов уу.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн тэргүүн С.Чинзориг ёслолын ажиллагааг нээж үг хэлэхдээ “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн асуудал нь хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогын төвд байх ёстой. Салбар дундын зохицуулалт шаардлагатай чухал асуудал учир ямар ч бодлого, төлөвлөлтийн гадна үлдэх учиргүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүн хүртээмжтэй, ээлтэй орчин, үйлчилгээг бий болгох зорилт тавин хуульчилсан олон асуудал байгаа ч шийдвэрлэгдэхгүй, хэрэгжилт хангалттай бус байгаа нь үнэн” гэсэн юм. “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг” хамгийн эхний байгууллагаар;

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус шилдэг ДЭД ЗӨВЛӨЛӨӨР-Хууль зүй, Дотоод хэргийн яамны дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөл

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус шилдэг САЛБАР ЗӨВЛӨЛӨӨР-Баянхонгор аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөл

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудад хүртээмжтэй шилдэг БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГААР- Хөвсгөл аймгийн “Ирээдүй XXI зуун” цогцолбор сургууль

Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй шилдэг ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГААР-Цус сэлбэлт судлалын үндэсний төв

Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг ТӨРИЙН БОЛОН ТӨСӨВТ, ОРОН НУТГИЙН ӨМЧИТ БАЙГУУЛЛАГААР-Дархан-Уул аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний газар

Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй шилдэг ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГААР- “Монгол HD” телевиз

Хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөө НИЙГМИЙН ЗҮТГЭЛТНЭЭР- Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын хоёрдугаар сургуулийн тусгай хэрэгцээт боловсролын ангийн багш Х.Пүрэвсүрэн

Хөгжлийн бэрхшээлтэй хүний МАНЛАЙЛАГЧ ТББ-ААР- Нийслэлийн Баянзүрх дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл хүртлээ.

 

Шинэ мэдээ