728 x 90

Мал хамгаалах нийгэмлэг хулгайлагдсан 31 үхэрийг олж эздэд  нь хүлээлгэн өглөө

Булган аймгийн Цагдаагийн газар, Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг хамтран олон удаагийн давтан үйлдлээр нийт 49 бод хулгайлан нядалсан,  бусдад дамлан худалдаалсан хэргийг илрүүллээ.

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын иргэн Б, М, З нар 2019 оны аравдугаар сараас 2020 оны нэгдүгээр сарын хооронд Булган аймгийн Сэлэнгэ, Хангал сум, Хялганат тосгоноос олон удаагийн үйлдлээр 49 бод хулгайлан нутагтаа аваачиж бусдад худалдсан байжээ. Энэхүү ажиллагааны үеэр 31 үхэрийг Цагааннуур сумын нутгаас илрүүлэн зургаан хохирогчид буцаан олгож 15,3 сая төгрөгийн хохирлыг барагдууллаа.

 

Шинэ мэдээ