728 x 90

Макаод коронавирус бүртгэгдсэний улмаас Цагаан сарын арга хэмжээг цуцална

БНХАУ-ын Ухань мужид гарсан шинэ төрлийн коронавирусийн тархалт нэмэгдэж  халдвар авсан хүний тоо 500 гарч, 17 хүн нас бараад байна.  Хилийн чанадад Япон, Австрали, БНСУ, АНУ-ын зэрэгцээ Хонконг, Макаод өвчлөл бүртгэгдээд байгаа аж.

Үүний улмаас Макаод Цагаан сарын баярын нийтийн хамарсан арга хэмжээг цуцалж байгаагаа мэдэгдсэнийг Влүүмбэрг мэдээллээ. Одоогоор тус мужид нэг өвчтөн бүртгэгдээд байгаа юм. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Тусгай хороо онц байдал зарлах чиглэлээр хуралдсан ч хараахан эцсийн шийдвэрээ гаргаагүй байна.

Шинэ мэдээ