728 x 90

Коронавирус нууц үедээ хүмүүст халдварласаар байна

Коронавирусын халдвар нууц үе дээрээ буюу ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байхдаа ч хүмүүст халдварласаар байгааг Хятадын эрх баригчид анхааруулж байна.

Өөрөөр хэлбэл, вирусийн халдвар авснаа мэдээгүй хүмүүс маш их байгаа ч үүнийгээ мэдэлгүй бие биедээ халдаасаар байгаа гэсэн үг юм.

Албан ёсны тоо баримтад дурдсанаар өнөөдөр /2020.01.27/-ийн байдлаар халдвар авсан хүний тоо 2500 даваад байгаа бол нас барагсдын тоо 80 болжээ. Харин 49 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан гэсэн тоо баримт байгаа юм. Мөн нас барсан болон халдвар авсан хүмүүсийг насны ангиллаар нь авч үзвэл ихэнх нь ахмад настнууд байгаа бол халдвар авсан хамгийн залуу өвчтөн нь есөн сартай нярай байна. Уг өвчний тархалттай холбоотойгоор Хятадын 15 хотод хэсэгчлэн болон бүрэн хорио цээр тогтоосон байна.  Түүнчлэн тус улсын эрх баригчид өвчний тархалтыг зогсоохын тулд Цагаан сарын амралтыг нэгдүгээр сарын 30-нд дуусах байсныг хоёрдугаар сарын 2 болгож сунгажээ. Мөн Хонгконгийн эрх баригчид сурагчид болон их дээд сургуулийн оюутнуудын баярын амралтыг хоёрдугаар сарын 17 хүртэл сунгасан байна.

Шинэ мэдээ