728 x 90

Ухань хотоос ирэх оюутнуудыг авчирсан даруйдаа тусгаарлана

БНХАУ-ын Ухань хотод байгаа оюутнуудыг авч ирэх чиглэлд ХӨСҮТ, ЭМЯ, ЗТЯ, МИАТ, Төмөр зам гэх байгууллагууд  хамтарч ажиллаж байгаа талаар ЭМЯ-аас мэдэгдлээ.

Хятадын тал оюутнуудаас шинжилгээ аваад гаргана. Манай улс иргэдээ авах хүсэлтээ өгсөн, БНХАУ-ын талаас зөвшөөрвөл бид бүх талаар буюу нисэх онгоц, хүн хүчээ гаргаж, оюутнуудыг эх оронд нь авч ирнэ гэж ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар хэлсэн юм.

Тэрбээр "Иргэдээ авсан тохиолдолд шууд тусгаарлана, дэлхий нийтээр ямар дүрэм баримталдаг түүгээр ажиллана. Тодруулбал, нууц үеийг дуустал ХӨСҮТ-д тусгаарлах тул хэвлэл мэдээллийн байгууллагууд болон эцэг, эхчүүд хүүхдүүдтэй уулзана гэж ажилд садаа болохгүй байхыг хүсэж байна” гэлээ.

Шинэ мэдээ