728 x 90

Коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо 7,700-д хүрчээ

Шинэ төрлийн коронавиурсийн халдвараар нас барсан хүмүүсийн тоо өчигдөр 136 байсан бол өнөөдөр 170 болж нэмэгджээ. Халдвар авсан хүмүүсийн тоо 7,700-д хүрсэн гэж Хятадын үндэсний эрүүл мэндийн хорооноос мэдээлэв.

Ухань хотоос эхлэлтэй уг вирусээр өвчилсөн 170 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Дэлхий даяар нийт 19 улсад 100 орчим тохиолдол бүртгэгджээ. Хамгийн сүүлд Финландын Эрүүл мэндийн яамнаас коронавирусаар халдварласан анхны тохиолдол илэрсэн гэдгийг зарласан юм.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) шуурхай хороо өнөөдөр хуралдаж, олон улсын хэмжээнд онц байдал зарлах эсэхийг шийдэх юм байна. “Коронавирус хүнээс хүнд халдварласан тохиолдол Хятадаас өөр орнуудад бүртгэгдсэнд санаа зовниж байна. Хятадад биеэр зорчоогүй хүн халдвар авсан нь тархалт өсөх эрсдэлийг нэмэгдүүлж байна” хэмээн ДЭМБ-ын захирал Тедрос Аданом өчигдөр сэтгүүлчдэд ярьжээ. Өмнө нь хүнээс хүнд коронавирус дамжсан тохиолдол зөвхөн эх газрын Хятадад бүртгэгдээд байсан аж.

Шинэ мэдээ