728 x 90

Зарим нислэг цуцлагдлаа

МИАТ ТӨХК нь Корона вирусын дэгдэлттэй холбогдуулан Бээжин, Хонг Конгын чиглэлийн зарим нислэгээ цуцлаад байна.

Зарим мэдээллийн хэрэгслээр бүх нислэгээ цуцласан гэх ташаа мэдээлэл явж байна. МИАТ компани Бээжин хотын чиглэлд 2-р сард нийт 10 нислэг, Хонг Конг хотын чиглэлд 2 болон 3-р сард нийт 8 нислэг цуцласан бөгөөд бусад нислэг хэвийн үргэлжилж байна. Нислэг цуцлагдсантай холбогдуулан 24 цагийн турш зохицуулалт хийж ажиллаж байна.

НИСЛЭГ ЦУЦЛАГДСАН АЯЛЛУУД:

Бээжин хот: 2-р сарын 3,5,7,9,11,12,14,17,19,29 өдрийн ОМ223\224

Хонг Конг хот: 1-р сарын 31, 2-р сарын 14-ны өдрийн ОМ297\298 болон 2-р сарын 3, 24, 3-р сарын 2, 9, 16, 23-ны ОМ2971\2972 аялалууд тус, тус байна. 

Шинэ мэдээ