728 x 90

СУДАЛГАА:КОРОНАВИРУС 00-ЫН СУУЛТУУРААР ХАЛДВАРЛАЖ БОЛЗОШГҮЙ

Шинэ төрлийн коронавирус нь эхээс урагт дамжин халдварлах боломжтой гэж Хятадын Жежанг Их сургуулийн харъяа Хүүхдийн эмнэлгийн мэргэлжилтэн Чен Зиминий мэдээлснийг Синхуа агенлаг нийтэлсэн байна.

эрвээ жирэмсэн эмэгтэй шинэ коронавирусын халдвар авбал, шинээр мэндлэх хүүхэд нь тус вирусыг тээн төрөх магадлалтай юм. Чений хэлснээр шинээр төрж буй хүүхдийн амьсгал, дархлалын систем нь насанд хүрэгсдийнх шиг бүрэн төлөвшөөгүй байдаг тул амьсгалын системийн доголдолд их өртөмхий байдаг байна.

Мөн Хятадын эрдэмтэд коронавирус агаар дусал, хавьтлаас гадна өөр бас нэгэн замаар халдварлаж болохыг шинээр судлан тогтоосон талаар Тайваны focustaiwan вебсайтад нийтэлсэн байна.  Ухань хотын Их сургуулийн харъяа Ренмин эмнэлэг болон Хятадын Шинжлэх ухааны академийн эрдэмтдийн хамтран хийсэн тус судалгаагаар коронавирус нь агаар дусал, ахуйн хавьтлаас гадна 00-ын суултуураас хүнд халдварлаж болохыг тогтоожээ. Тайлбарлабал, суултуурыг коронавирусын халдвартай хүн хүндэрч ашигласны дараа орвол коронавирусээр халдварлах боломжтой юм байна. Энэ халдварлах замыг feces-to-mouth/ Хүний ялгадаст агуулагдаж байдаг өвчин төрүүлэгчид өөр хүний аманд орсноор өвчлөл үүсгэхийг хэлнэ/ гэж нэрлэдэг.Тайваны Каошиун хотын Сяоган эмнэлгийн халдварыг хянах хэлтсийн дарга Чанг Ко энэ талаар “Хятад эрдэмтдийн хийсэн энэ судалгааны дүнд гайхах хэрэггүй. Биднээс өмнө Америкчууд коронавирусын халдвар авсан хүний ялгадасны дээжинд шинжилгээ хийж тэндээс коронавирусын үлдэгдлийг илрүүлсэн” гэжээ. АНУ-д коронавирусын халдвар авсан анхны хүний ялгадсыг шинжлэхэд тэнд вирусын үлдэгдэл нь идэвхитэй байсан байна.Тайваны мэргэжилтнүүд ард иргэддээ суултуурын усыг татахдаа тагийг нь буулгаж татах, ариун цэврийн өрөөнөөс гармагцаа гараа сайтар угаахыг зөвлөж байна.

Өвчтэй хүний ялгадаст вирусын үлдэгдэл илрэх нь  байнга тохиолддог зүйл биш бөгөөд энэ судалгааг дахин нарийвчлан хийх шаардлагатай гэж үзэж байна. Хэрвээ нарийвчилсан судалгаагаар батлагдвал халдвар авсан хүн ариун цэврийг өрөөг ашигласныхаа дараа усаа татсан ч гэсэн коронавирус 2-3 цаг агаарт амьдрах боломжтой юм байна. Мөн суултуурын гадаргуу, ус татах товчлуур зэрэгт  вирус нь тав хүртэлх хоног амьдрах боломжтой гэнэ.Иймээс үүнээс урьдчилан сэргийлэх арга нь суултуурыг хэрэглэсний дараа спиртэн суурьтай бодисоор ариутгах эсвэл суултуурын хаалтыг хааж усаа татах гэжээ. Мөн өвчнөөс өөрийгөө сэргийлэх хамгийн энгийн арга бол ариун цэврийн өрөөнд орсныхоо дараа гараа савандаж угаах гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Эх сурвалж: Синхуа, focustaiwan.tw

Шинэ мэдээ