728 x 90

Токиогийн олимп хойшлох уу

Үхлийн аюултай корона вирусийн халдвар олон улсыг хамарч байгаатай холбогдуулан ”Токио 2020” зуны олимпийн наадмыг цуцалж магадгүй гэсэн мэдээлэл гарчээ.

“Ассошиэтэд пресс” агентлаг “Токио 2020” олимпийн наадмыг зохион байгуулах хороотой холбогдож, коронавирусийн халдвартай холбоотойгоор олимпийн наадмыг цуцлах асуудал яригдсан эсэхийг лавлаж асуусан байна. ЗБХ-ннос “Хороон дээр энэ талаар нэг ч удаа яригдаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. ЗБХ Олон улсын олимпийн хороо, бусад байгууллагатай нягт хамран ажилласан хэвээр, цаашид авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай болж магадгүй зүйлсийн талаар судалж, бэлтгэж байна” гэсэн хариулт өгчээ. Тус улсад одоогоор корона вирусээр өвчилсөн тохиолдол гараагүй байна. Олимпийн наадам ирэх долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-нд болно.

 

Шинэ мэдээ