728 x 90

В.Путин уур амьсгалын асуудлаарх цахим дээд хэмжээний уулзалтад оролцоно

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин уур амьсгалын асуудлаар энэ сарын 22-23-нд зохион байгуулах цахим дээд хэмжээний уулзалтад үг хэлнэ гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.

“В.Путин дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаврыг арилгахад чиглэсэн олон улсын өргөн хамтын ажиллагааг бий болгох хүрээнд ОХУ-ын баримтлах бодлогыг тоймлон илтгэнэ" гэж Кремль онцлон тэмдэглэсэн байна.

ОХУ-ын төрийн тэргүүн цахим дээд хэмжээний уулзалтад бичлэгээр биш шууд оролцож үг хэлнэ гэж түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков холбогдох асуултад хариулахдаа хэлжээ.

АНУ-ын эрх баригчид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаар олон улсын дээд хэмжээний уулзалтыг дөрөвдүгээр сарын 22-23-нд зохион байгуулах гэж байгаа бөгөөд дэлхийн 40 орны удирдагчийг урьсан байна. Уулзалтын үеэр хүлэмжийн хийг бууруулахад олон улсын хүчин чармайлтыг нэгтгэх асуудлыг хэлэлцэнэ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэхүү дээд хэмжээний уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинийг оролцохыг урьсан гэж Цагаан ордон урьд нь мэдээлж байсан билээ. 

Эх сурвалж: Монцамэ 

Шинэ мэдээ