728 x 90

Т.Ганболд: МАН-ын нэр дэвшигчийг гаргахгүйн төлөө 100 хувь ажиллана

Т.Ганболд: У.Хүрэлсүх бол эрх барьж байгаа намын дарга.

Бие даасан иргэд, нам бусчуудын төлөөлөлтэй бидний шаардлагын дагуу ширээний ард сууж уулзах ёстой. Бид амлалтыг нь аваад албан бичгээр цаасан дээр баталгаажуулна. Ширээний ард суусан яг тэр мөчөөс эхлэн С.Амарсайхантай хариуцлага тооцож, 33 тэрбумыг хугайлж, банкнаас зээл авчихаад мэлзэж байгаа УИХ-ын гурван гишүүнээ түдгэлзүүлчихээд, хариуцлага алдаж нийтийн хөрөнгийг үрэн таран хийж завшиж байгаа дарга нарт энэ сонгуулиас өмнө хариуцлага тооцсон тохиолдолд бид дэмжинэ.

Тэгнэ гэж амалчихаад хариуцлага тооцохгүй, одоо нэг шүд нэмээд арслан болчихвол бүгдийг урж тасдана гэж худлаа яриад, өөрт нь бүрэн эрх мэдэл байхад дүлий дүмбэ оргиод, иргэд нь бухимдаад гудамжинд байхад дөжирсөн, мэлзсэн, үл тоомсорлосон байдалтай байвал МАН-ын нэр дэвшигчийг гаргахгүй төлөө 100 хувь ажиллах болно.

https://www.facebook.com/TordainGanboldiigdemjigchid/videos/924043118330477/

Шинэ мэдээ