728 x 90

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат Ерөнхийлөгчид ҮАБЗ-ийг хуралдуулахыг шаардан албан тоот илгээлээ

Өнөөдөр УИХ-ын Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат Монгол Улсын Ерөнхийлөгчид ҮАБЗ-ийг яаралтай хуралдуулах тухай хандлаа.

Учир нь УИХ-д 13 суудалтай Ардчилсан нам дотоод журмынхаа дагуу нэр дэвшигчээ тодруулан, 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр СЕХ-нд бүртгүүлэх гэсэн боловч СЕХ улс төрийн намд хуулиар олгогдсон энэхүү эрхийг хязгаарлалаа. Монгол Ардын Намтай хуйвалдан улайрч байгаа асуудлыг анхааралдаа авч, улс оронд үүсээд байгаа цаг үеийн асуудлаар ҮАБЗ-ийн хурлыг нэн яаралтай хуралдуулна уу хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчид албан тоот илгээсэн байна. ҮАБЗ хуралдаж иргэний сонгох сонгогдох эрхийн хүрээнд байр сууриа илэрхийлж зөвлөмж гаргахыг хүссэн байна.

Шинэ мэдээ