728 x 90

АН-аас сонгогдсон УИХ-ын 10 гишүүн ӨЛСГӨЛӨН зарлана

СЕХ-д нэр дэвшигчээ бүртгүүлэхээр АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ очсон боловч СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран хууль бус шаардлага тавьж нэр дэвшигчийн материалыг хүлээж аваагүй буцаасан.

АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд нэр дэвшигчийн материалаа хүлээлгэж өгөхөөс нааш явахгүй гэснээр улстөрийн суултаар тэмцлээ эхлүүлсэн билээ. Тэгвэл хүний эрх, эрх чөлөө, ардчилал шударга ёс, сонгох сонгогдох улс төрийн эрх, эдийн засгийн эрх чөлөөг үндсээр нь зөрчиж буй У.Хүрэлсүхээр толгойлуулсан эрх баригчдыг эсэргүүцэж, АН-аас сонгогдсон УИХ-ын 10 гишүүн өлсгөлөн зарлах болсноо хэвлэлийн хурал хийж мэдэгдэхээр болжээ.

Дарангуйллыг эсэргүүцэж, ардчиллыг авч ирсэн Ардчилсан нам, ард түмнээс сонгогдсон тэдний төлөөлөл болсон УИХ-ын гишүүдийн эсэргүүцэл ширүүсч байна. Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ҮАБЗ-ийн хурал зарласан боловч зөвлөлийн хоёр гишүүн хуралд оролцохгүй байгаа гэсэн мэдээг эх сурвалж өглөө.

Эх сурвалж: Medee.mn

Шинэ мэдээ