728 x 90

Ж.Батсуурь: Монгол Улс өнөөдөр ингээд цэрэгжсэн улс болчихож байгаа юм уу?

Оюунчимэг гишүүн ээ, Адъяасүрэн гишүүн доороо дэвсэх юмгүй, нөмрөх юмгүй хонолоо.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "Улс төрийн тэмцэлд ороод 12 цаг болж байна. 76 гишүүний 7 нь хүйтэн шалан дээр хэвтэж байна. Алга дарам эсгий, ус оруулахгүй байна. УИХ дахь эмэгтэй бүлгийн гишүүд эмэгтэй гишүүнээ эргээч ээ. Оюунчимэг гишүүн ээ, Адъяасүрэн гишүүн доороо дэвсэх юмгүй, нөмрөх юмгүй хонолоо. Хууль зүйн сайд аа. Хууль юу болоод байна. Монгол Улс өнөөдөр ингээд цэрэгжсэн улс болчихож байгаа юм уу? Хэвлэл мэдээллийг оруулахгүй байна. Хэрэгжиж байгаа хууль хаана байна? УИХ-ын даргын гарын үсэгтэй УИХ-ын гишүүний үнэмлэх үйлчлэхгүй байна. Иймээс УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн 13 гишүүний үнэмлэхийг хурааж ав" гэлээ. 

Шинэ мэдээ