728 x 90

Нэг намын дарангуйлал тогтоод эхэлчихсэн байгааг УИХ-ын гишүүн Ц.Туваан сануулав

Та бүхний яриад байгаа хууль хаана хэрэгжиж байгаа юм бэ.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Би эцэг эхээс заяасан хүмүүжилтэй хүн ёс журамтай байхыг эрмэлздэг. Та бүхний яриад байгаа хууль хаана хэрэгжиж байгаа юм бэ. Бид Үндсэн хуульд олгогдсон эрхийн дагуу өлсгөлөн зарлаж байгаа. Хэрвээ хуульд УИХ-ын гишүүний биед машин болон биед халдахгүй гэж заадаг бол тэрийгээ хэрэгжүүл. Тийм заалт байхгүй бол индэр дээрээсээ хэлж өгнө үү.

Намын дотоод асуудал гэж байна. Гишүүд нь хагараагүй гэдгээ гарын үсгээ зурж цуглуулж баталсан. Та нар харин харьяа агентлагуудаар гарын үсэг зуруулж хуурамч тамга хийлгүүлж эхлүүлсэн. Үүнийг мэдэхгүй хүн байхгүй шүү. Хууль ярьдаг хууль сахиулах Их хурлын даргад гишүүдийн бодит байдлыг хэллээ.

Шинэ мэдээ